top banner

К2 ууланд амжилттай авирсан МУГТ Б.Гангаамаад баяр хүргэв


2018-08-08 11:08:23
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа МУГТ, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамааг  хүлээн авч уулзан баяр хүргэлээ. 

Тэрбээр уулын төдийгүй бүх спортыг бодлогын төвшинд дэмжихээ уулзалтын үеэр мэдэгдэв. К2 уул дэлхийн хамгийн хүнд 10 авиралтын нэгдүгээрт ордог учраас авирахад хүнд байсан ч гэлээ амжилттай дуусгаж, К2 уулын оргилд  Монголынхоо далбааг мандуулсанд баяртай байгаагаа уулзалтын үеэр хэллээ.
МУГТ Б.Гангаамаа дэлхийн ноён оргил Эверестийн дараа орох К2 ууланд амжилттай авирч, эх орондоо ирээд байгаа билээ.  Б.Гангаамаа өнгөрсөн  сарын 21-нд К2 ууланд 31 уулчны хамт авирсан бөгөөд энэ нь тус ууланд авирсан хамгийн олон хүнтэй баг аж.  Б.Гангаамаа Пакистан улсын цагаар 08.30, Монголын цагаар 10.30 минутад К2 уулын оргилд гарчээ.  

Дашрамд дурдахад, 1954 оноос хойш 60 гаруй жилийн хугацаанд К2 ууланд 336 хүн оргилд гарчээ.  


Монгол брэнд