top banner

Монголын мэргэн буудагчид олон улсын тэмцээнээс тавд шалгарчээ


2018-08-09 10:28:27
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Беларусь улсад болсон мэргэн буудагчдын олон улсын гала тэмцээнд манай улсын Зэвсэгт хүчний мэргэн буудагчид амжилттай оролцоод ирлээ.
Нийт 18 орны мэргэн буудагчид оролцсон тус тэмцээнд манай улсын тамирчид 5-р байрт орсон байна. Эхний байрыг Беларусь улс эзэлсэн, хоёрдугаар байрт Казахстан, гуравдугаар байрт ОХУ, удаалаад БНХАУ-ын тамирчид шалгарчээ.

Монгол брэнд