Засварын кран төмөр зам дамнан унаж, галт тэрэгний хөдөлгөөн хаагджээ

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2018-08-09 11:27:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Дорноговь аймгийн Айраг сумын нутагт байдаг төмөр замын Номт зөрлөгт ноцтой осол гарчээ.  Номт-Цагаан хад чиглэлийн 1016 км төмөр замд засварын ажил гүйцэтгэж байсан кран төмөр замыг дамнан унасан байна. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй ч тус чиглэлийн төмөр замын модон дэрийг бетон дэрээр сольж, шинэчлэх ажлын үеэр энэ осол гарчээ. Ослын улмаас энэ чиглэлд явдаг галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн хаасан байна. 

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ