Шүхрийн спортын улсын аваргууд тодорлоо

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2018-08-09 11:39:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Шүхрийн спортын улсын аварга шалгаруулах тэмцээн Налайх дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нислэг буултын талбайд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монголын шүхрийн спортын нийгэмлэг, Зэвсэгт хүчний 084-р анги, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын нийт 28 тамирчин оролцсон байна.
Тэмцээний хувийн цэгт онох дасгалд гуравдугаар байрт Үндэсний аврах бригадын шүхэрчин аврагч, ахлах ахлагч В.Тэлмэн, хоёрдугаар байрт тус бригадын шүхэрчин аврагч, ахлах ахлагч М.Бэлгүтэй, нэгдүгээр байрт спортын мастер О.Батзолбоо тус тус шалгарчээ. Мөн тус бригадын шүхэрчин аврагч, шүхрийн спортын мастер О.Батзолбоо нар шалгарлаа.
Багийн дүнгээр гуравдугаар байрт ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын гуравдугаар баг, хоёрдугаар байрт Зэвсэгт хүчний 084-р ангийн баг, нэгдүгээр байрт Үндэсний аврах бригадын нэгдүгээр баг шалгарч, 2018 оны шүхрийн спортын улсын аварга боллоо.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ