“Оюу толгой” компанид гүний цэнгэг усыг хэрэглүүлэхгүй байх хүсэлт илгээв

Монголын мэдээ | Байгаль орчин
ariunzaya@montsame.mn
2018-08-09 14:13:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс  “Оюу толгой” компанид гүний цэнгэг усыг хэрэглүүлэхгүй байх талаар шинжээчийн баг гаргаж ажиллуулахыг шаардсан хүсэлтийг НҮБ-ын суурин төлөөлөгчийн газарт хүргүүллээ.  Тус хөдөлгөөнөөс “Оюу толгой” ХХК-ийн төв байрны нэг давхарт мэдээлэл хийсэн байна.

Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний захицуулагч Б.Жагар хэлэхдээ, “Оюу толгой ХХК-ийн их хурлын даргын 57-р захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний удирдах зөвлөлийн дарга А.Эрдэнэбаяр, Өмнөговь аймгийн уугуул иргэн Ц.Бээжин, миний бие орсон. Би гүний уурхайд 3 хоног ажилласан. Оюу толгой ХХК нэг секунтэнд 572 литр гүний цэвэр ус ашиглаж байна гэж хэлсэн боловч тухайн үед 872 литр ус хэрэглэж байсан. Дэлхий дээр болон НҮБ-аас аливаа уул уурхайг ажиллуулахдаа гүний цэвэр усыг ашиглахгүй гэсэн үзэл баримтлал байдаг.Өмнөговь аймгийн зарим сум цөлжиж эхэлж байна. Сумдад нөхөн сэргээлт хийж байгаа боловч үр дүнгүй байна. Энэ талаар хэлж ярихаар “Оюу толгой “ХХК гүтгэж байна гэж үзсэн боловч хуулийн байгууллага хянаж үзэн хэрэгсэхгүй болгосон”гэв.

Д.Болор-Эрдэнэ
Холбоотой мэдээ