Машин мөргөлдөж нэг хүн нас барж, зургаан хүн гэмтжээ

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2018-08-09 15:48:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өвөрхангай аймгийн Есөн-Зүйл сумын нутаг дэвсгэрт өчигдөр  тээврийн хэрэгсэл мөргөлдсөн ноцтой осол гарсныг ЗЦА мэдээллээ. Ослын улмаас дээр тээврийн хэрэгслээр зорчиж явсан БНХАУ-ын иргэн нас барж, зургаан хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. 

Жолооч нь хурд хэтрүүлсэн, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зүүрмэглэн, улмаар эсрэг урсгалд орж мөргөлдөн, замын хажуу хэсэг рүү унасан гэх урьдчилсан дүгнэлт гарчээ. Тиймээс  жолооч нарт амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавилгүй замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг анхааруулж байна.
 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ