top banner

АНУ Сансрын цэргийн хүчин байгуулна


2018-08-10 09:37:33
Зураг
ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа 2020 онд Сансрын цэргийн хүчин байгуулах төлөвлөгөөтэй байна гэж мэдэгдлээ.

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс энэ төлөвлөгөөг өчигдөр Батлан хамгаалах яамандаа танилцуулжээ.

ОХУ, БНХАУ зэрэг хүчирхэг орны дунд сансар судлалын салбар дахь өрсөлдөөн эрчимжиж байна гэж тэрбээр мэдэгдээд, сансар судлалын салбарт АНУ-ын оролцоо хангалтгүй байгаа бөгөөд цаашид энэ салбарт АНУ давамгайлах шаардлагатай гэж Д.Трамп мэдэгдсэнийг дурдсан байна.

Мөн тэрбээр, “АНУ-ын Сансрын цэргийн хүчнийг байгуулах цаг нь ирсэн. Пентагон 2020 он гэхэд шинэ нэгж байгуулж, үүнийг цэргийн зургаа дахь комманд болгон хөгжүүлнэ” гэж мэдэгдэв.

Өнгөрсөн зургадугаар сард Д.Трамп Сансрын цэргийн хүчин байгуулахыг Батлан хамгаалах яамандаа даалгасан байна.

Харин АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Маттис өнгөрсөн жил энэ санааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд, манай төсвийг танасан учир цэргийн шинэ комманд байгуулах боломжгүй гэж мэдэгджээ.
 
Д.Нямтулга

Монгол брэнд