Хамгийн том коран судар Индонезид байдаг

Дэлхийн мэдээ | Сонин хачин
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-10 10:10:43
twitter.com/Nyamkanmk
ЖАКАРТА. /Anadolu/. Дэлхий дээр том хэмжээтэй коран судрууд олон байдаг хэдий ч хамгийн том модон коран судар Индонезийн өмнөд нутгийн Суматра мужийн нийслэл Палембанг хотод байдаг ажээ.

Дэлхий дээрх хамгийн том модон сийлбэр бүхий энэ судрыг тембесу /Fagraea fragrans/ модоор хийсэн бөгөөд нэг хуудас нь 1.77х1.40 метр хэмжээтэй юм.

Коран судрын уламжлалт 30 жуз буюу хэсгийг багтаасан уг бүтээлийг өдгөө 43 настай Шофватилла Мохзаиб гэх залуу 9 жилийн хугацаанд хийсэн байна.

“Мод болон мөнгө хомс байсны улмаас ингэж их цаг хугацаа алдсан. Гэхдээ аз болоход Индонезийн Ардын төлөөлөгчдийн зөвлөлийн дарга асан Марзуки Али,  Ардын зөвлөлдөх ассамблейн тэргүүн Тауфик Киемас зэрэг нэр нөлөө бүхий хүмүүсээс хандив авснаар бүтээлээ амжилттай хийж дуусгасан” гэж тэрбээр хэлжээ.
 
Д.Нямтулга

 
Холбоотой мэдээ