top banner

Өмнөд Солонгостой хамтран явуулах автозамын хяналт шалгалтын ажлыг хойшлуулжээ


2018-08-10 10:30:01
Зураг
МОСКВА. /ТАСС/. Өмнөд Солонгостой хамтран явуулахаар төлөвлөж байсан автозамын хяналт шалгалтын ажлыг Умард Солонгос тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. Хяналт шалгалтын ажил өнөөдөр эхэлж 7 хоног үргэлжлэх ёстой байжээ.

“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн пүрэв гарагт Өмнөд Солонгос руу явуулсан мэдэгдэлдээ Умард Солонгосын тал ямар учраас ийм шийдвэр гаргах болсноо дурдаагүй байна. Авто замын хяналт шалгалтыг талууд Пхеньян дахь Кэсон хотын замын хэсэгт явуулахаар төлөвлөж байжээ.  

Өнгөрсөн 4 дүгээр сард болсон хоёр Солонгосын дээд хэмжээнийхээ уулзалтын үеэр талууд автомашины замуудыг холбох зорилгоор замуудыг шинэчлэн сайжруулах асуудлаар тохиролцоонд хүрсэн билээ. Харин энэ асуудлаархи зөвлөлдөх уулзалтууд 6 дугаар сүүлчээр эхэлсэн юм. Тодруулбал, Умард Солонгосын Кэсон болон Өмнөд Солонгосын Мунсан хот хооронд 19 км автозам барих асуудал яригдаж байгаа юм. Энэ замыг барьснаар Пхеньян болон Сөүл хүрэх замыг нэг замд холбох боломж бүрдэх юм байна.

Ажиглагчдын үзэж байгаагаар, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Умард Солонгосын эсрэг авч хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээнүүд нь энэ төслийг хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа аж.  
Э.Аянзаяа 

Монгол брэнд