top banner

Энэтхэгт үер болон хөрсний гулгалтын улмаас амиа алдагсдын тоо нэмэгдсээр байна


2018-08-10 11:32:44
Зураг
ШИНЭ ДЕЛИ. /Эн-Эйч-Кэй/. Энэтхэг улс даяар борооны улирал үргэлжилж, үер болон хөрсний гулгалтын гамшигт олон бүс нутаг нэрвэгдээд байна. Өнгөрсөн зургадугаар сарын сүүлээс хойш тус улсад нүүрлээд буй байгалийн гамшгийн улмаас 8 мужид 800 орчим хүн амиа алдаад байгаа ажээ.

Лхагва гарагаас хойш өмнөд нутгийн Керала мужид хүчтэй аадар бороо үргэлжлэн орсоор байгаа ба 26 хүн амиа алдаад байна гэж тус мужийн засаг захиргааны төлөөлөгчид пүрэв гарагт албан ёсоор мэдэгдсэн байна. Мөн 9 хүн сураггүй алга болоод байгаа аж.

Эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа юм байна. Ирэх өдрүүдэд хүчтэй аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул гол усны ойролцоо болон хэвгий газар амьдардаг иргэдийг эртхэн нүүж, болзошгүй аюулаас сэрэмжлэхийг Энэтхэгийн засгийн газраас уриалаад байгаа ажээ.
Э.Хулан
 

Монгол брэнд