top banner

Ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ


2018-08-11 09:49:23
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Энэ сарын 12-нд нутгийн зүүн хагаст, 13-нд баруун аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно.

Салхи 12-нд баруун аймгуудын нутгаар, 13, 14-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 15-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 12-нд нутгийн зүүн хагаст, 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө хална.

Монгол брэнд