Оюутан цэргүүд энэ сарын 16-нд тангараг өргөнө

Монголын мэдээ | Нийгэм
ariunzaya@montsame.mn
2018-08-11 14:45:20
Улаанбаатар/МОНЦАМЭ/.“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан залуус  наймдугаар сарын 16-нд цэргийн тангараг өргөж халагдахад бэлэн болжээ. 

2018 онд 1000 орчим залуус “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсанаас Улаанбаатар хотын 51 их дээд сургуулийн 650 оюутан Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Шархад дах Хээрийн сургалтын төвд суралцаж байна.

Тус  хөтөлбөрийг 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч асан Ц.Элбэгдоржийн санаачилгаар Засгийн газар хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эдүгээ тав дахь жилдээ хэрэгжиж байгаа  бөгөөд 4500 оюутан залуус хамрагджээ.

“Оюутан цэрэг” сургалт нь цэргийн 11 төрлийн бага мэргэжил эзэмшүүлж, нэг жилийн хугацаат цэргийн албаны сургалт, бэлтгэлийг богино хугацаанд багтаасанаар цэргийн алба хаах зардал дөрөв дахин хямд тусч буйг эх сурвалж өгүүлж байна. 
Холбоотой мэдээ