Юанийн доллартай харьцах ханшийг дахин буурууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-10 15:03:45

БЭЭЖИН. /TASS/. Хятадын Ардын банк өнөөдөр үндэсний валютынхаа доллартай харьцдаг нэгж ханшийг 6.4236 болгон дахин буурууллаа. Энэ нь 2011 оны наймдугаар сарын 10-ны өдрөөс хойших хамгийн доод үзүүлэлт юм.

Хятадын гадаад худалдааны эерэг тэнцэл, мөн юанийн бусад орны валюттай харьцах ханш чангарч байгааг харгалзан валютын ханшийг “тооцох аргачлалыг нарийвчлан оновчтой болгох” шийдвэр гаргаснаа тус улсын Ардын банк наймдугаар сарын 11-нд мэдэгдсэн билээ.

Үүний дараа гурван өдрийн турш юанийн доллартай харьцах ханш 4.6 хувиар буурч нэг доллар 6.40 юаньтай тэнцэж байв. Гэвч үүний дараа ханш 6.4085-аас буураагүй байна. Үүний дараа Хятадын валютын ханш тогтворжсон бөгөөд 11 дүгээр сарын 2-нд гурван жилийн хугацаан дахь хамгийн дээд түвшинд хүрч нэг доллартай харьцах ханш 6.3154 юань болсон боловч дараа нь ханш нь дахин суларч эхэлжээ.

Д.Жаргал

 

Связанные новости