Ц.Оюунбаатар Шадар сайдаас чөлөөлөгдөх хүсэлт гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-10 17:24:58

Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар Шадар сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ МАХН-ын Гүйцэтгэх товчоонд гаргажээ.

Мөн Засгийн газрын тухай хуулийн 22 зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу Шадар сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад тус тус гаргасан байна.

Иймд түүнийг Эрүүл мэнд, спортын сайдад томилуулахаар УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс Ерөнхий сайдад уламжилжээ.

Ц.Оюунбаатар нь одоогоор Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгчийн албыг хашиж байгаа юм.

Б.Туул

Связанные новости