Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хэмжээг 0.6 болгож бууруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-11 12:11:39

Он дамжин үргэлжилж байгаа эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс үүдэж татвар төлөгчдийн эрх ашигт нийцүүлэн Дорноговь аймгийн ИТХ-аас үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг хууль заасны дагуу өөрчлөх тогтоол гаргалаа.

Дээрх татварын хувь хэмжээ өмнө нь нэг хувь байсныг 0.6 хувь болгон бууруулснаар 197 орчим сая төгрөгийн татварын зөрүү гарч буй бөгөөд үүнийг бусад орлогын эх үүсвэрээс санхүүжүүлэх боломжтой гэж албаныхан тооцоолжээ. Дээрх албан татварын хувь хэмжээг багасгаснаар  татвар төлөгчдөд тулгарах татварын дарамт багасч, зах зээл дээр амжилттай үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх юм.

Тус аймагт үл хөдлөх хөрөнгийн алба татвар төлдөг 800 гаруй татвар төлөгч ирэх онд 310  орчим сая төгрөгийн  татвар төлнө.

Х.Эрдэнэбулган

Связанные новости