“Явган алхалтын гайхамшиг” арга хэмжээ боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-11 12:43:52

“Явган алхалтын гайхамшиг” үйл ажиллагаа Даланзадгадын ахмадуудын дунд өчигдөр зохион байгуулагдлаа. Өмнөговь аймгийн Ахмадын Чөлөөт холбооноос санаачлан эрүүл чийрэг иргэн бүрийн төлөө идэвхтэй амьдралд уриалан тус арга хэмжээг 8 багийн дунд зохион байгуулж байна.

Энэ арга хэмжээний хүрээнд цаашид улиралдаа нэг зохион байгуулан шилжин явах цомтойгоор үргэлжлүүлэх юм.  Нэг багаас 12 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон энэ удаагийн “Явган алхалтын гайхамшиг” тэмцээнд урлаг уран сайхны хэлбэрээр, спортын алхалтын зөв элемэнтүүдийн хэмжээнд ахмадууд хоорондоо өрсөлдөн 6-р багийн “Солонго” ахмадын баг бусдыгаа хошуучиллаа. Явган алхалтын гайхамшиг нь ахмадууд эрүүл чийрэг байж, урт удаан наслан аж төрөх зорилготой. 

    Өмнөговь аймаг С.Сумьяа
    

 

Связанные новости