Татварын буцаан олголтыг өгч дуусгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-12-11 15:29:59

Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтод хамрагдахаар Увс аймгийн 2076 иргэн оны эхэнд материалаа бүрдүүлж өгчээ.

Эдгээр хүмүүсийн татварын буцаан олголтод 894,5 сая төгрөг олгох ёстойгоос өнөөдөр буюу 12-р сарын 10-ны байдлаар 879 сая төгрөг олгож, 98,3 хувьтай ажил явж байна. Он дуустал буюу энэ сарын 25-ыг хүртэл үлдэгдэл мөнгийг нь өгч гүйцээх аж.

Mатварын хөнглөлтийн буцаан олголт хугацааны хувьд жаахан удааширсан нь аймгийн төсвийн орлогын бүрдүүлэлттэй холбоотой байна. Аймгийн хэмжээнд 894,5 сая төгрөгийн татвар буцаан олгох тооцоо гарснаас 850 сая төгрөгийг нь оны эхэнд баталсан бөгөөд үлдсэн мөнгийг нь 11-р сарын 26-нд хуралдсан аймгийн ИТХ-аар төсвийн тодотгол хийсэн байна.

Төсвийн тодотголоор 44,3 сая төгрөгийг 23 иргэнд олгож байгаа бөгөөд эдгээр хүмүүс нь Увс аймагт үйл ажиллагаа явуулдаггүй аж ахуйн нэгжид хамаардаг байна.

Увс аймаг Б.Батхүү 

Связанные новости