Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх аргаа олсонгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-13 00:46:57

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрөөр Булган аймаг тэдэнд зориулан ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулаагүй. Нийгмийн халамжийн газраас зохион байгуулсан өдөрлөгт 7 иргэн ирсэн боловч цөөн хүн цугласан гээд ирсэн иргэдийг  тараасан.

5 хоногийн дараа дахин цаг товлон иргэний танхимд цуглах зар тараасан ч тухайн цаг товлосон өдрийхөө өглөө гэнэт цагаа өөрчлөн, цуглах газраа ч бас өөр газар болгон зарласнаар 20 хүрэхгүй иргэн цугларлаа. Иргэд хаана болохыг нь мэдэхгүй тэнд энд хэмээн бужигнаж будилсаар өдрийг барлаа.

Уг нь Булган суманд л гэхэд 400 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг гасэн судалгаа байна. Тэдний эрх ашиг, эрүүл мэндийн төлөө хэн санаа тавих вэ, үйл ажиллагаа арга хэмжээнд эрүүл иргэдтэй адил тэгш эрхтэй оролцох боломж бололцооны төлөө хэн анхаарах вэ хэмээн иргэд бухимдаж байна.

П.Батням

 

 

Связанные новости