Парисын гэрээ дэлхийг хамгаалах том боломж гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nyamtulga@montsame.mn
2015-12-13 14:24:32

ПАРИС. /BBC/. Парис хотод байгуулсан уур амьсгалын өөрчлөлтийн тухай гэрээ нь дэлхийг хамгаалах хамгийн том боломж юм гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэв.

Энэ гэрээ нь нүүрстөрөгчийн ялгарлыг бага хэмжээнд барих зорилтыг биелүүлэх “эргэлтийн цэг” байж болох юм гэж тэрбээр мэдэгджээ.

Харин агаарын бохирдол хамгийн ихтэй БНХАУ гэрээг сайшаасан бол зарим хүн уг гэрээг хангалтгүй болсон гэж үзжээ.

Дэлхийн дулаарлыг Цельсийн 2 градусаас дээш нэмэгдүүлэхгүй барих зорилтыг уг гэрээнд тусгасан байна.

Францын нийслэл Парис хотод хоёр долоо хоног орчим үргэлжилсэн уг хэлэлцээнд дэлхийн 200 орчим орны төлөөлөгчид оролцож, хорт утааны ялгарлыг бууруулах анхны гэрээг байгуулжээ.

Д.Нямтулга

Связанные новости