Бугат сумынхан тэмээний баяр хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-15 13:38:35

Говь-Алтай аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг Гаханчийн эхэнд  Бугат сумын малчид тэмээний баяраа хийлээ. 

Энэ үеэр хурдан ат, торомны  уралдаан болж тэмээний тухай дуу, ерөөл магтаал, “АХА” тэмцээн зохион байгуулагдсан байна. Хурдан атны уралдаанд Алтай сумын малчин Ц.Мэндбаярын хөх ат түрүүлж, Бугат сумын 3 дугаар багийн малчин Х.Лхагважамц, Х.Даваацэрэн, Ж.Одгэрэл, Ж.Баярмөнхийн нарын тэмээд удаах байруудыг эзэлсэн байна. Торомны уралдаанд 3 дугаар багийн малчин Ж.Отгонжаргалын шар тором түрүүлж Б.Буянтогтох, Д.Цогбадрах нарын торомнууд дараах байруудыг эзэлжээ.

Тэмээний тухай  дууны уралдаанд Д.Баянзул, ерөөл магтаалын төрөлд  Д.Эрхэмбаяр, “АХА” тэмцээнд  Д.Хүрэлбаатар  нар шалгарсан байна

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Связанные новости