Шатар сонирхогчид аваргаа шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-12-15 15:00:42

Монгол Улсын Их хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Шинэ үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн Баруун-Уртад  боллоо.

Аймгийн ИТХ, “Оюунлаг” шатрын клубтэй хамтран дөрөвдөх жилдээ  зохион байгуулсан уг тэмцээнд Асгат, Халзан, Түвшинширээ, Онгон, Эрдэнэцагаан, Баруун-Урт сумын эрэгтэй, эмэгтэй 30 шатарчин оюун ухаанараа уралдсанаас  Баруун-Урт сумын 1 дүгээр багийн шатарчин М.Отгонбаатар  хоёр жил дарааллан түрүүлж, мөн Баруун-Урт сумын ахмад шатарчин Ж.Доржцэрэн, шатарчин Х.Өлзийбат нар  дараах байранд нь шалгарсан байна. Харин  эмэгтэй 5 шатарчинг  Асгат сумын  С.Ундрах тэргүүлжээ.  Тэргүүн байр эзэлсэн шатарчдад  Улсын аварга шалгаруулах сонирхогчдын шатрын тэмцээнд оролцох эрх олгожээ.

Г.Сүхээ

       

Связанные новости