Испани пуужингийн батерейгаа Туркт үлдээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-16 14:43:22

МАДРИД. /Sputnik/. Олон улсын тавцанд улам бүр тусгаарлагдмал болж байгаа хэдий ч Турк ядаж Испанийг өөрийн талдаа үлдээхээр зорьж байна. Газар-агаар ангиллын пуужингийн батерейгаа Турк-Сирийн хилийн дагуу байрлуулах гэрээг Мадрид шинэчлэн байгуулахаар болжээ.

Өнгөрсөн сарын 24-нд Туркийн цэргийнхэн ОХУ-ын “Су-24” бөмбөгдөгч онгоцыг сөнөөснөөрөө олон улсын шүүмжлэлд өртсөн билээ. Уг халдлагын улмаас ОХУ-ын хоёр албан хаагч амиа алдсан бөгөөд үүнд хатуу байр суурьтай байгаагаа Москва илэрхийлсэн хэдий ч НАТО-гийн гишүүн, Туркийн холбоотон орнууд тус улсын түрэмгий үйлдэлд бухимдалтай байгаагаа мөн илэрхийлжээ.

Гэсэн хэдий ч, Туркийн уг үйлдлийг дэмжиж байгаагаа олон нийтэд мэдэгдсэн АНУ, Герман хоёр хоёулаа Туркт байрлуулсан газар-агаар ангиллын пуужингийн системээ энэ онд багтаан шилжүүлэхээ мэдэгдсэн байна.

Харин Испани энэ жилийн эхээр, пуужингийн системээ Туркт байрлуулах эсэх талаар дахин хэлэлцэнэ гэж дурдаж байсан. Газар-агаар ангиллын пуужинг нь аюулд оруулж болзошгүй буруу гарт өгснөө АНУ, Герман мэдсэн бололтой. Сирийн агаарын орон зай дахь хөдөлгөөн эрчимжиж байгаатай холбоотойгоор осол гарах магадлал нэмэгдэж байгаа билээ.

2016 онд хилийн чанадад байгаа цэргийн баазынхаа хүчийг зузаатгах төлөвлөгөөнийхөө хүрээнд Испани уг шийдвэрийг гаргажээ. Мөн дөрвөн “Eurofighter Typhoon” сөнөөгч онгоц худалдан авахаар төлөвлөжээ.

Д.Нямтулга

 

Связанные новости