Чуулганы хуралдаанаар нийт 11 асуудал хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-17 09:36:08

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар нийт 11 асуудал хэлэлцэнэ.

Хуралдаанаар Элчин сайдыг томилох тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлэг 8 асуудлаас, УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг 2 асуудлаас, УИХ дахь АН-ын бүлэг 1 асуудлаас тус тус завсарлага авсан. МАН-ын бүлэг УИХ-ын Сонгуулийн тухай хуулинд сонгуулийн үр дүнг гар тооллогыг давхар оруулах заалт тусгахыг шаардаж, энэ 7 хоногт мөн байнгын хороодын хуралдаанд оролцоогүй. Иймээс зөвшилцөлд хүрсэн эсэхээс хамаарч чуулган хуралдах эсэх нь шийдэгдэх юм.

Б.Туул

Связанные новости