Талибууд “Лалын улс”-ынхантай тулалдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-17 11:35:48

АБУ-ДАБИ. /TASS/. Афганистаны зүүн нутгийн Нангархар мужийн хүн амын таван сууринд “Талибан” хөдөлгөөн болон террорист “Лалын улс” бүлэглэлийн босогчдын хооронд ширүүн мөргөлдөөн болсон тухай “Hama Press” агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, мөргөлдөөний үеэр 15 хэт давруу үзэлтэн амиа алдаж, 36 босогч шархадсан байна. Талибууд их хэмжээний хохирол амссан бол “Лалын улс” бүлэглэл дөрвөн хүнээ алджээ. Афганистаны аюулгүй байдлын хүчнийхэн мөргөлдөөнийг газар авхуулахгүй байхыг оролдож байгаа бөгөөд Чапархар мужид нэмэлт хүч татаж байгаа аж.

Сүүлийн хэдэн сард “Лалын улс” бүлэглэл Афганистаны зүүн болон өмнөд нутагт үйл ажиллагаагаа идэвхжүүлэн, хойд нутгийг нь аажмаар хяналтдаа оруулж тус улсад үйл ажиллагаагаа улам нэмэгдүүлэх болсон байна.

Д.Жаргал

 

Связанные новости