Шахмал түлшний үр дүнг хэрэглэгчид төдийлөн мэдэхгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-17 13:19:26

Агаарын бохирдлыг бууруулахад шахмал түлшний хэрэглээг нэмэгдүүлэх нь үр дүнтэй гэж үздэг. Гэвч энэ түлшний сайн талыг хэрэглэгчид төдийлөн мэдэхгүй байгаагаас зах зээлд нэвтэрч чадахгүй байна.

Одоогоор Өвөрхангай аймгийн хэмжээнд 8 цех, 340 гаруй өрх айл жилд 5000 тонн орчим шахмал түлш үйлдвэрлэж байгаа гэх судалгаа бий. Хэдийгээр шахмал түлш үйлдвэрлэхэд зардал бага гардаг ч худалдан авагчид хангалттай бус байдгаас дулааны улиралд цөөн тонныг үйлдвэрлэн 10, 11 сард борлуулаад дуусчихдаг гэдгийг үйлдвэрлэгчид хэлж байна. Энэ жил 12х12 хэмжээтэй шахмал түлшний үнэ ширхэг нь 50 төгрөг, нэг килограмм нь 2500 төгрөг байжээ.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр түлшинд хэмнэлттэй 4300 гаруй зуухыг айл өрхүүдэд нийлүүлсэн нь шахмал түлшний төдийгүй мод, түлээний хэрэглээг эрс бууруулж байгаа аж. 

Б.Батчимэг

Связанные новости