Жил бүрийн долдугаар сарын 29-ныг тэмдэглэлт өдөрт оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-17 18:14:54

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Хэлэлцүүлгийн шатанд олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн олонхийн саналаар дэмжин “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэв.

Хуулийн төсөлд жил бүрийн долдугаар сарын 29-ний өдрийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон нийтэд зориулсан арга хэмжээ зохион байгуулж тэмдэглэн байхаар тусгажээ. Учир нь 1990 оны долдугаар сарын 29-нд болсон Ардын Их хурлын депутатуудыг сонгох 12 дахь удаагийн, орон нутгийн хурлын депутатуудыг сонгох 16 дахь удаагийн сонгууль нь Монголын түүхэнд анх удаа олон намын суурин дээр явагдсан, ард иргэд өөрсдөө төрөө чөлөөтэй сонгон байгуулсан түүхэн ач холбогдолтой сонгууль болсон гэж үзэж байгаатай холбоотой юм.

Үүгээр өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв.

Б.Туул

Связанные новости