Японд хоёр гэмт этгээдийн цаазаар авах ялыг гүйцэтгэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТОКИО. /Koydo/. Японд хоёр гэмт хэрэгтэнд оноосон цаазаар авах ялыг гүйцэтгэсэн тухай тус улсын Хуульзүйн яамны төлөөлөгчид мэдээлжээ.
Ялын дээд хэмжээнүүдийн нэг нь тангарагтны шүүхээс оноосон цаазаар авах ялыг гүйцэтгэсэн анхны тохиолдол болсныг тэмдэглэж байна. Японы хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, 2009 онд хүний амь бүрэлгэснээ хүлээсэн 63 настай Сумитос Цуды гэгчийг цаазаар авсан байна. Мөрдөн байцаагчдын мэдээлснээр, тэрбээр Канагава мужийн Кавасаки хотод гурван хөршөө гал тогооны хутгаар хөнөөжээ.
Цаазаар авах ялыг нь гүйцэтгэсэн хоёр дахь хүн бол Казуюки Вакабаяси гэгч юм. Тэрбээр 2006 онд Иватэ мужийн Ёно хотод 55 настай эмэгтэйг охиных нь хамт дээрэмдэж, хөнөөжээ.
Шинзо Абэ тэргүүтэй Засгийн газар Японы засгийн эрхэнд гарсны дараа тус улсад 14 гэмт хэрэгтнийг цаазаар авсан байна.
Д.Жаргал