Хөвсгөлчүүд шинэ жилээ соёл спортын өргөөндөө тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-19 22:17:39

Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Г.Төмөрбаатараар ахлуулсан шинэ жилийн баярыг тэмдэглэх ажлын хэсэг байгуулагджээ.

Энэ жилийн хувьд цаг агаар хүйтэн цас орсны улмаас хальтиргаа гулгаа их байгаа тул 31-ий орой аймгийн соёл  спортын өргөөнд тэмдэглэхээр болжээ. Шинэ жилийн баяр наадмын үеэр иргэдэд хүргэх урлагийн арга хэмжээг МУУГЗ С.Сүхбаатарыг урьж найруулуулахаар төлөвлөж байгаа бөгөөд өмнөх жилээс илүү олон сонирхолтой хөтөлбөрийг аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид Хөвсгөлчүүддээ хүргэхийг зорьж байгаа гэнэ.

Харин өдөр нь иргэд Хотгойдын баатар Чингүнжавын талбайд зассан сүлд модны дэргэд зургаа авахуулах, тоглож наадах боломжтой ажээ.

Б. Гантуяа

 

Связанные новости