Хүнсний аюулаас сэрэмжлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-20 17:53:18

Шинэ жилийн баяр дөхөх тусам мэргэжлийн хяналтын байцаагчид завгүй ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд тус аймагт хоол хүнснээс улбаатай хордлого хэд хэдэн удаа гарч зарим нь торгуулж, шийтгүүлж, зарим нь албан тушаалаасаа огцрох зэргээр цөөнгүй хүн сануулга авсанаар мэргэжлийн хяналтынхан хүнсний зах, дэлгүүрүүдийг үе үе шалган зааварлаж, иргэдийг ч сэрэмжлүүлсээр байна.

Улсын байцаагч К.Майрагүл, З.Роза, Х.Гүлнар нар энэ тухай,  зах дэлгүүрүүдэд хэрэглэх хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүний хэмжээ буурахгүй л байна. Ийм байдал ялангуяа хүн олноор хооллодог баяр наадмын үед тун эрсдэлтэй. Төмс, хүнсний ногоог шаардлага хангасан байранд хадгалаагүй, гадаа ил зардаг үзэгдэл арилаагүй. Энэ бол аливаа өвчний шалтгаан болж байна. Ялангуяа бялуу, хиам, өндөг, салат амархан мууддаг. Худалдагчид энэ мэтийн зөрчил гаргахгүй байх, худалдан авагчид аливаа бүтээгдэхүүнийг авахаас өмнө үйлдвэрлэсэн огноотой нь танилцахын хамт тэр бүтээгдэхүүний хадгалагдах хугацааг, лабораторийн шинжилгээнд орж баталгаажсан эсэхийг заавал шалгаж байж авахыг сануулж байна гэж ярилаа.

Ш.Айзаря

Связанные новости