Цагаанчулуутын овооны гадуур цутгасан бетоныг нурааж буцааж хэвэнд нь оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-20 17:56:01

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутагт байдаг Цагаанчулуутын овоог аймгийн тахилгатай овоо болгон сэргээн засварлахаар болсон боловч зургийн төсөл буруу хийгдсэнээс овооны гадуур бетон цутгасан байсныг аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатарын өгсөн үүргийн дагуу  овоог тойруулан цутгасан бетоныг буулган буцаан хэвэнд нь оруулжээ.

Тус овоог 2014 онд аймгийн тахилгатай болгож хоёр жилд нэг удаа тахих Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарч, аймагт аялал жуулчлалыг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор “Мөнгөн цагираг” маршрутыг бий болгон түүхийн дурсгалт газруудаар иргэд, жуулчдыг аялуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Маршрутанд Цагаанчулуутын овоо орсон тул гадна дотны жуулчдын тав тухтай зорчих, аялах боломж олгох, багалиа хамгаалах зорилгоор орчныг сэргээн засварлаж, төрийн 7 эрдэнийг байршуулжээ.

Б.Гантуяа

 

Связанные новости