Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-12-21 07:56:06

Аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 21. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 11. Сумъяа гараг. Шийдэм. одтой, 9 улаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр.

Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 8 цаг 47 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Связанные новости