Хөрсний гулгалтын улмаас 59 хүн сураггүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
aminaa@montsame.mn
2015-12-21 08:27:08

ШЭНЬЖЭНЬ. /Xinhua/. Хятадын өмнөд нутгийн Гуандун мужийн Шэньжэнь хотын аж үйлдвэрийн паркт хөлсний гулгалт болох үеэр 33 барилга нурж, гамшгаас хойш 11 цаг өнгөрөхөд нийт 59 хүн ор сураггүй байна гэж тус хотын эрх баригчид мэдээлжээ.

Гучин зургаан эрэгтэй, хорин гурван эмэгтэй сураггүй байна гэж Шэньжэнь хотын онцгой байдлын албаны ажилтан Ян Фөн ням гарагийн шөнө мэдээлсэн байна.

Байгалийн гамшгийн үеэр 3 хүн бэртэж гэмтсэн тухай аврах ажиллагааны багийн төв байрнаас мэдээлэв.

Хөрсний гулгалт болсон газрын гурван өөр байрлалд хүн амьд байгаа шинж тэмдгийг илрүүлснээ аврах ажиллагааны багийн төв байр мөн мэдэгдсэн юм.

Х.Аминаа

 

Связанные новости