Брюссельд Парисын халдлагын хэргээр нэг хүнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-21 09:42:47

БРЮССЕЛЬ. /TASS/. Арваннэгдүгээр сарын 13-нд Парист үйлдсэн халдлагын хэргээр Бельгийн нийслэл Брюссель хотод нэг хүнийг баривчилжээ. Энэ тухай тус улсын телевиз радиогийн “RTBF” компани ням гарагт мэдээлсэн байна.

Бельги улсын цагдаагийн тусгай анги нэгтгэл тус улсын нийслэл хотын төвийн барилгад нэгжлэг хийжээ. Үүнтэй холбоотойгоор хөрш байшингуудын оршин суугчдыг түр нүүлгэн шилжүүлсэн байна.

Өнгөрсөн сарын 13-нд Парист үйлдсэн цуврал халдлагын дараа Бельгийн эрх баригчид орон даяар аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авсан билээ. Тус улсын цэрэг, цагдаа нар терроризмтой тэмцэх хэдэн арван ажиллагаа явуулсны ихэнхийг Марокко гаралтай иргэд голдуу оршин суудаг Моленбек мужид явуулжээ.

Д.Жаргал

 

Связанные новости