Нам, эвслийн бүлгүүд хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-12-21 09:59:08

УИХ дахь нам, эвслийн бүлгийн хуралдаан өнөөдөр 09.00 цагаас товлогдоод байна. 

Тодруулбал УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны “А” танхимд, Монгол ардын намын бүлэг “Б” танхимд, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг “В” танхимд тус тус хуралдах юм. Бүлгүүд энэ долоо хоногт байнгын хороод, нэгдсэн чуулганаар хэлэлцэх Сонгуулийн хууль, Ард нийтийн санал асуулгын тухай хууль, Хяналтын тухай хууль, Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь тогтоох, Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох зэрэг асуудлыг хэлэлцэж, байр сууриа нэгтгэнэ. 

Н.Туяа

 

Связанные новости