Украины ирэх жилийн төсвийг батлахыг Арсений Яценюк уриаллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРКИЕВ. /TASS/. Украины парламентын буруушааж байгаа 2016 оны төсвийн төслийг батлахыг тус улсын Ерөнхий сайд Арсений Яценюк парламентдаа уриалжээ.
Ирэх жилийн төсвийг бид яаралтай батлах ёстой гэж тэрбээр мэдэгджээ.
Үүнээс гадна, Украины татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж тэрбээр мэдэгдсэн байна. Татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал мөн олны шүүмжлэлийг дагуулж байгаа билээ.
Олон улсын валютын сангаас санал болгосны дагуу Украины татварын тухай хуулийг шинэчлэн батлах үндэслэлтэй 2016 оны төсвийн төслийг гаргажээ.
Петр Порошенко эвслийн фракцийн Нина Юзанина тэргүүтэй Украины парламентын татвар, гаалийн бодлогын хорооны саналын дагуу татварын шинэчлэл нь буулт хийх зорилготой гэсэн боловч Украины парламент дахь бүх фракц уг төсвийн төсөл болон татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг буруушаасан байна. Уг хоёр төслийг 12 дугаар сарын 17-нд Украин парламентад өргөн барьжээ.
Д.Нямтулга