Маргааш нийслэлийн шилдэг хүүхдүүд тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-12-21 11:22:39

Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг Шилдэг манлайлагч, Шилдэг оюунлаг, Шилдэг бүтээлч, Шилдэг тамирчин, Шилдэг авьяаслаг  гэсэн 5 номинациар маргааш Улаанбаатар чуулгад тодруулах юм байна.

Энэ жилийн шалгаруулалтад сургууль, дүүргийн шилдэг  506 хүүхэд оролцжээ. Дүүргийн “Оны шилдэг” хүүхдээр  45 хүүхэд шалгарч “Нийслэлийн шилдэг хүүхэд”-д нэр дэвшснээс 5 хүүхдийг шалгаруулах юм байна. Эл арга хэмжээнд шилдэг хүүхдээр шалгарсан 2013, 2014 оны хүүхдүүд оролцох гэнэ.

Связанные новости