Филиппиний гоо бүсгүй “Дэлхийн мисс”-ээр тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-21 12:47:14

ВАШИНГТОН. /RIA Novosti/. Филиппиний гоо бүсгүй Пия Алонсо энэ жилийн “Дэлхийн мисс”-ээр тодорлоо. АНУ-ын Невада муж улсын Лас-Вегас хотод болсон “Дэлхийн мисс-2015” уралдааныг телевизийн “Fox” суваг шууд дамжуулжээ.

Хөтлөгч алдаа гаргасны улмаас эхлээд титмийг Колумбын гоо бүсгүйд гардуулсан боловч хэдэн минутын дараа жинхэнэ ялагчийг дахин зарлаж, 26 настай Вуртсбахт зүүлгэсэн байна. Филиппин-Германы загвар өмсөгч болох тэрбээр Германд төржээ. Зарим хэвлэлүүдэд түүнийг Филиппиний Ерөнхийлөгч III Бенигно Акинотой янаг амрагийн холбоотой гэж бичдэг байна.

Дэлхийн гоо бүсгүйн титмийг өнгөрсөн жилийн гоо бүсгүй Колумбын загвар өмсөгч Паулина Вега зүүлгэж өгчээ.

Дэлхийн миссийн титмийн төлөө дэлхийн 80 улсын гоо бүсгүй өрсөлдсөн байна. Дэд миссээр Колумбын оролцогч Ариадна Гутиере тодорсон бол хоёрдугаар дэд миссийн титмийг Америкийн гоо бүсгүй 27 настай Оливии Жордан зүүжээ.

Д.Жаргал

 

Связанные новости