“Гангар хун-2015” цомын эздийг тодруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-12-21 13:44:41

Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлөөс бүтээн байгуулалт, бизнесийн болон спорт, соёл, урлаг, боловсрол, шинжлэх ухааны салбарын оны онцлох хүн, нутгийн төлөө зүтгэлтэнг тодруулж аймгийнхаа бахархалт шувуугаар нэрлэсэн “Гангар хун” цомыг  гурав  дахь жилдээ олгожээ.

Нутгийн элчээр АИХ-ын дарга, УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын гавьяат эдийн засагч Жамбын Гомбожав, Нутгийн төлөө зүтгэлтнээр Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч. Доржпүрэвийн Хосбаяр,  Оны шилдэг төрийн түшээгээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд, Нутгийн зөвлөлийн дарга Мөнхчулууны Зоригт, Соёл урлагийн салбарын онцлох хүнээр  Дуурь бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучин Оюунчимэгийн Хүрэлбаатар, Спортын салбарын оны онцлох хамт олноор  “Сүхбаатар аймгийн Оюутан Залуучуудын Хөгжлийн Төв” ТББ-ын дэргэдэх сагсан бөмбөгийн “Сүхбаатар” шигшээ багийнхан шалгарч  Гангар хунгийн эзэд болсон байна. 

Г.Сүхээ

Связанные новости