УИХ дахь эмэгтэй гишүүд Хотын даргад албан бичиг хүргүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-12-21 15:00:48

Хүүхдийн урлан бүтээх төвийн хувьчлалын асуудлаар УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгэмээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд албан бичиг хүргүүлэх болжээ. 

НИТХ-ын тогтоолоор Б.Цэрэндоржийн нэрэмжит Хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчлах шийдвэр гарсан. 1988 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа тус төв нь нийслэлийн 9 дүүргийн 121 ЕБС-ийн сурагчдад үйлчилж, жилд дунджаар 14 мянга гаруй хүүхэд авьяас чадвараа хөгжүүлэх боломж олгодог. Тиймээс уг барилгыг нурааж байршил дээр нь шинэ барилга барих тохиолдолд одоо үйл ажиллагаа явуулж байгаа талбайгаас багагүй хэмжээний талбайд Хүүхдийн урлан бүтээх төвд олгох саналыг эмэгтэй гишүүд гаргаж байгаа аж. Мөн барилга барих хооронд тус төвийг өөр газарт шилжүүлэн үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх боломж олгохыг мөн албан бичигтээ тусгажээ. 

Н.Туяа

Связанные новости