Хуурамч иргэний үнэмлэхээр террористууд нэвтэрч байх магадлалтай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-21 15:30:11

МОСКВА. /Sputnik/. Европын Холбооны орнуудын аюулгүй байдалд хуурамч иргэний үнэмлэхийн аюул ноцтой заналхийлж байна  гэж хилийн “Фронтекс” агентлагийн захирал Фабрицио Леггери хэлсэн байна.

“Лалын улс” террорист бүлэглэлийн босогчид Сири, Ирак, Ливи улсад хэд хэдэн сууринг эзлэн авсан бол одоо нилээд олон иргэний үнэмлэхтэй болсон гэж тэрбээр хэлснийг Германы “Die Welt” сонин уламжиллаа.

Ойрхи Дорнодоос Европт ирж буй дүрвэгчдийн урсгал бараг хяналтгүй байгаа нь ноцтой аюул учруулж байгааг тэрбээр тэмдэглэсэн байна.

Европын Холбооны орнууд руу Туркээр дамжуулан дүрвэгчдийг хүлээн авах системийг Европын Комисс бүтээж буй тухай хэвлэлд мэдээлж байсан билээ.

Европын 148 бичилт хийгдээгүй иргэний үнэмлэхийг хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг оролдсон хоёр этгээдийг өнгөрсөн долоо хоногт Туркийн Истанбулд баривчилсан байна. Хураан авсан бичиг баримтын дунд Их Британи, Ирланд, Франц, Германы иргэний үнэмлэхүүд байжээ. Бүх бичиг баримт баталгаажсан байв.

Иргэний үнэмлэх дуурайлган хэвлэх тоног төхөөрөмж “Лалын улс”-ын босогчдод байж болзошгүй бөгөөд дуурайлгасан бичиг баримтаа ашиглан зарим нь АНУ-д ирсэн байх магадлалтай талаарх АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны мэдэгдлийг тус улсын хэвлэлд иш татан мэдээлсэн байна.

Х.Аминаа

 

Связанные новости