"Таванбогд" Улаанбаатар таймс сонины хэвлэх үйлдвэрийн газрыг 60 жил эзэмшинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-12-21 15:43:58

Нийслэлийн Өмч хувьчлалын комиссын хуралдаан үргэлжилж байна.Тус хуралдаанаар Улаанбаатар таймс сонины хэвлэх үйлдвэрийн барилгын асуудлыг ид хэлэлцэж байна.

НӨХГ-ынхан энэ тухай мэдээллэхдээ, "Дээрх газрыг Абдул Карим 24 тэрбум төгрөгөөр худалдан авсан бөгөөд гэрээнээс хүндэтгэх шалтгаанаар татгалзсан. Тиймээс дараагийн үнэ дуудсан хүнд газар олгохоор болсон. Дуудлага худалдаагаар "Таван Богд" ХХК  эл газрыг худалдан авах нөхцөл бүрдсэн. Тус компани контор үйлчилгээний зориулалттай хэвлэх үйлдвэрийн барилга, эзэмшил газрыг 2016 оны нэгдүгээр сарын 1-ний дотор төлбөрөө төлж, 23 тэрбум 850 сая  төгрөгөөр худалдан авах боломжтой бөгөөд  газар эзэмших эрх нь 60 жил" гэв.

  Таванбогд групп хэвлэх үйлдвэрийн газар дээр худалдаа, үйлчилгээний цогцолбор төв байгуулахаар төлөвлөжээ.

 Б.Заяа

Связанные новости