П.Өнөрбатын нэрэмжит чөлөөт бөхийн бэлтгэлийн төв нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-21 15:44:06

“Хасу-Мегастарс” клубын унаган бөх, ДАШТ-ий мөнгөн медальт П.Өнөрбатын нэрэмжит чөлөөт бөхийн бэлтгэлийн төв нээлтээ хийлээ.

Энэ оны дөрөвдүгээр сард МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюушийн “Хасу-Мегаватт” компаниас ХУД-ийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Доод нисэх”-т “Эко спорт цогцолбор”-ын нээлтээ хийсэн бол энэ бямба гарагт уг цогцолборын бүрэлдэхүүнд энэ бэлтгэлийн төв үйл ажиллагаагаа эхлүүлэв. Тус төв нь 40 м урт, 16 м өргөн, 5.4 м өндөртэй, якутын үндэсний “хапсагай” бөхийн тамирчдын гарын булчинг бөгөөд 3 дэвжээ, хүчний, тэнцвэржүүлэлтийн, бялдаржуулалтын төхөөрөмжүүд чангаруулдаг унжмал дамнуурга байрлуулжээ. Мөн дасгалжуулагч нарын өрөөтэй.

“Эко спорт цогцолбор”-ын бүрэлдэхүүнд гар бөмбөг, сагсан бөмбөгийн танхим, гаднах хиймэл зүлгэн хөлбөмбөгийн талбай, 400 м-ийн гүйлтийн тойргон зам, софт теннисний 2 талбай, элсний гар бөмбөгийн 2 талбай, 60 хүн багтаамжтай зочид буудал мөн багтаж байна. Цогцолборын бүрэлдэхүүнд ирэх хавар үндэсний бөх, үндэсний сурын харвааны “Бэсрэг наадмын төв” нэмж барихаар төлөвлөжээ.

Дашрамд дуулгахад, 2015 оны нийслэлийн шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр уралдааны “Шилдэг спорт ордон, клуб” төрөлд “Эко спорт цогцолбор” тэргүүн байрын шагнал хүртжээ.

Д.Өлзий

 

Связанные новости