Ховд аймагт өвөлжилт хэвийн

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-12-21 17:13:34

Өвөлжилтийн байдалтай танилцаж, үнэлгээ хийх зорилгоор баруун аймгуудад ажиллаж буй  Улсын онцгой комиссын шуурхай ажлын хэсэг энэ сарын 18-19-ний өдрүүдэд Ховд аймагт ажиллав.

Өнөөдрийн байдлаар Ховд аймагт өвөлжилт хэвийн байна. 2015-2016 оны өвөл аймгийн хэмжээнд нийт 4,2 сая мал өвөлжиж байгаа бөгөөд өвөлжилтийн бэлтгэл ажлаа 90 хувьтай хангаж, өвс, тэжээлийн нөөцийг хангалттай бүрдүүлжээ.

Аймгийн хэмжээнд энэ онд гарсан тарваган тахлын хүний өвчлөл, боом өвчинтэй тэмцэхэд зарцуулсан нийт 76.0 сая төгрөгийн асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлага тулгарчээ. Уг өвчинтэй тэмцэх ажилд оролцсон, зохион байгуулсан орон нутгийн төрийн захиргааны болон мэргэжлийн байгууллагууд шатахуун түгээх станцуудад бензиний өртэй болсон байна.

Аймгийн хэмжээнд үүсээд байгаа цаг үеийн тулгамдсан асуудлуудтай холбогдуулан шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзжээ.

Мөн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн улсын нөөцийн цэг, салбаруудад байгаа өвсийг үнэгүй, тэжээлийн үнийг 50 хувь хямдруулах шийдвэрийн хүрээнд өвс, тэжээлийг зориулалт бусаар зарцуулах, дамлан худалдаалах, танил тал, хамаатан садандаа өгөх зэрэг хууль бус хуваарилалт хийхээс урьчдилан сэргийлж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Цэрэнсамбуу, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Өлзийхишиг, Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Мягмарцоож нарт тус тус үүрэг болгожээ.

Б.Туул

 

 

Связанные новости