Арванхоёрдугаар сарын 22-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-12-22 09:05:02

09.00 цагт Соёлын төв өргөөнд Онцгой байдлын ерөнхий газраас 2015 оны үйл ажиллагааны дүнгийн хурал зохион байгуулна.

09.00 цагт Нийслэлийн харъяа байгууллагын удирдлагууд "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-ийн бэлтгэл ажилтай танилцана.

09.00 цагт “Номын сангийн электрон мэдээллийн системийн хөгжил” сэдэвт олон улсын семинар Япон Монголын Хүний Нөөцийн Хөгжлийн Төвийн хурлын их танхимд (МУИС-ийн хичээлийн 2-р байрны ард) болно.

09.30 цагт МХЕГ-ын харьяа Эмийн хяналтын лабораторид ISO/IEC 17025:2005 стандартын итгэмжлэлийн олон улсын гэрчилгээ гардуулах арга хэмжээ МХЕГ-ын ХАБҮЛЛ-ийн хурлын танхим (ТВ5 телевизийн байрны баруун талд) болно.

10.00 цагт НЗДТГ-ын А зааланд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хороо хуралдана.

10.00 цагт Монгол Улсын Засгийн газар, Жендерийн Үндэсний хорооноос НҮБ-ын Хүн амын сантай хамтран оюутан залууст зориулсан “Жендер, Хүний эрхийн элч”-ийн лекцийг Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулна.

10.30 цагт МУИС–ийн оюутнуудад тэтгэлэг олгодог гадаадын байгууллага, санд МУИС болон тэтгэлэг хүлээн авагч нарын зүгээс “Талархал илэрхийлэх ёслол”-ын үйл ажиллагаа МУИС-ийн Дугуй танхимд болно.

11.00 цагт Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барих АШУҮИС-ийн Сургалтын эмнэлэг барих гэрээнд гарын үсэг зурах ёслол  тус сургуулийн байранд болно.

11.00 цагт Афганистан улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд төрийн дээд одон медаль гардуулах ёслолын ажиллагаа ЗХЖШ-т болно.

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Авто худалдааны цогцолборт тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээ явагдах болсон талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт Монголын хөрөнгийн биржийн байранд Ипотекийн Корпораци нэгдлийн толгой компани болох “МИК Холдинг” нь компанийн хэлбэрээ өөрчлөн НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ болж, нэмэлт хувьцаагаа танилцуулна.

14.00 цагт СЕХ-ны байранд тус хорооны дарга Ч.Содномцэрэн Олон улсын сонгуулийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн уулзана.

Төрийн ордонд

09.00 цагт “А” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Б” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

11.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдааны талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөлгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийнэ.

14.00 цагт “А” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Б” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

Связанные новости