Аль-Кунтарыг устгасан хэрэгт Израилийг буруутгав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-22 09:35:55

БЭЙРУТ. /SANA/. Самир аль-Кунтарыг устгасан хэрэгт “Хезболла” бүлэглэлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Хасан Насралла Израилийг буруутгаж, “хэзээ ч хаана ч “Хезболла” бүлэглэлийн гишүүнийг устгавал хариу өгнө” гэдгээ нотлов.

“Израилийн хөнөөсөн аль-Кунтар толгойлогч байсан бөгөөд түүнийг устгасан хэрэгт зохих хариуг өгөх эрх бидэнд бий” гэж  телевизээр үг хэлэхдээ Насралла хэлжээ.

Сирийн нийслэл Дамаск хотын ойролцоох Жарамана хотод пуужин тусах үеэр Израилийн шоронд хамгийн удаан хоригдсон араб хоригдол асан Самир Кунтар амь үрэгдсэн юм.

“Цэргийн ажиллагаагаар дамжуулан аль-Кунтар ахыг израиль дайснууд хөнөөсөн нь эргэлзээгүй тул бид сионист дайсанд хариуцлагыг хүлээлгэж байна” гэж шейх Насралла хэлжээ.

Х.Аминаа

 

Связанные новости