Мароккод халдлага үйлдэх гэж байсан террористуудыг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-22 11:43:36

РАБАТ. /TASS/. Шинэ жилийн баярын өдрүүдэд халдлага үйлдэхээр зэхэж байсан 11 террористыг Марокко улсын аюулаас хамгаалах албаныхан баривчилсан тухай мэдээллийн “Le360” цахим хуудсанд мэдээлжээ.

Марокко улсын хууль сахиулах байгууллагуудын ажилтнууд гэмт этгээдүүдийн байрлаж байсан хүн амын бүх сууринд нэгэн зэрэг ажиллагаа явуулах үеэрээ террорист сүлжээний гишүүдийг баривчилсныг тус цахим хуудсанд онцлон тэмдэглэсэн байна.

Мароккогийн хүчнийхэн террористуудын нууц бүлэглэлүүдийн гишүүдийг илрүүлэх баривчлах ажиллагаагаа идэвхжүүлжээ. Тус улсын тусгай албаныхан сүүлийн саруудад хэд хэдэн сүлжээг устгасан байна.

Д.Жаргал

 

Связанные новости