Гандболын 2015 оны аваргууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-22 13:21:11

Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах 2015 оны Гандболын тэмцээн Улаанбаатар хотноо Спортын төв ордны А заал болон МУБИС-ийн спорт зааланд энэ сарын 18-19-нд амжилттай болж шилдгүүдээ тодруулав.

Тэмцээнд 9 байгууллагын эрэгтэй 10, эмэгтэй 6 багийн 250 гаруй тамирчид оролцож ур чадвараа сорин аваргуудаа тодрууллаа. Эмэгтэй багаас 1-р байрт А.Золбоо дасгалжуулагчтай Б.Нандинцэцэг ахлагчтай Андууд баг, 2-р байрт С.Нямдорж дасгалжуулагчтай Д.Тэргэл ахлагчтай МУБИС-ийн баг, 3-р байрт Г.Амарсанаа дасгалжуулагчтай Г.Халиун ахлагчтай Мон-Алтиус БТДС-ийн баг тус шалгарлаа.

Эрэгтэй багаас тэргүүн байрт Т.Жавхлантөгс дасгалжуулагчтай А.Золбоо ахлагчтай Андууд баг шалгарсан бол С.Нямдорж дасгалжуулагчтай Б.Насандэлгэр ахлагчтай МУБИС-ийн баг, Л.Загдсүрэн дасгалжуулагчтай Д.Эрдэнэ-Очир ахлагчтай ХААИС-ийн багууд 2, 3-р байрт шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртэв.

Монголын Гандболын холбооноос шилдэг тоглогчдоо шалгаруулахад, Шилдэг хаалгачаар С.Оюунтуяа /эм/ Мон-Алтиус БТДС, Б.Очирсүх /эр/ Андууд баг, шилдэг довтлогчоор Ө.Алтанцэцэг МУБИС, Г.Бэлгүтэй /эр/ МУБИС, Шилдэг уран тоглогчоор Д.Баянжаргал /эм/ ҮБТДС, Э.Ууган-Эрдэнэ /эр, Андууд/ тодорлоо.

Байгууллагын нэгдсэн дүнгээр тэргүүн байрт Т.Жавхлантөгс дасгалжуулагчтай Андууд баг 2 оноогоор, С.Нямдорж дасгалжуулагчтай МУБИС-ийн баг 4 оноогоор 2-р байрт, Г.Амарсанаа дасгалжуулагчтай Мон-Алтиус БТДС-ийн баг 8 оноогоор 3-р байрт тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медаль,цом, өргөмжлөл хүртжээ.

Д.Өлзий

Связанные новости