Онцгой байдлын алба хаагчид 1233 хүний амь нас аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-12-22 16:01:44

Онцгой байдлын албаны албан хаагчид энэ онд 1233 эрдэнэт хүний амь насыг авран хамгаалжээ.

Онцгой байдлын ерөнхий газрын 2015 оны үйл ажиллагааны тайлангийн баярын хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд болоход энэхүү бахархам тоо баримт дурдсан байна.

Улсын хэмжээнд энэ онд нийт 5891 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, тэдгээр иргэдийн амь насыг аварсаны зэрэгцээ төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 23.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Энэ онд аюулт үзэгдэл, ослын улмаас нас барсан хүний тоо өмнөх оныхоос 4,5 хувиар, бэртсэн, өвчилсөн, түлэгдсэн хүний тоо 56,7 хувиар тус тус буурсан бөгөөд Онцгой байдлын албаны албан хаагчдын аварсан хүний тоо 11,3 хувь, аварсан эд хөрөнгө 2,2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Б.Туул

Связанные новости