Монголын шатарчид шилдгээ тодруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-23 11:15:25

Өчигдөр болсон Монголын шатарчдын шинэ жилийн цэнгүүний үеэр оны шилдгүүдээ тодруулж шагнал урамшуулал хүртээлээ.

”Шилдэг шатар дэмжигч” цомыг УИХ-ын гишүүн, МШХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар тус тус хүртсэн юм. “Шилдэг клуб”-ээр “Хос мастер” Шатрын академи, “Шилдэг сурталчилагч”-аар Таван цагариг сонин, “Шилдэг зохион байгуулагч”-аар Хүннү молл компани, МҮЭ-ийн СТО, Их монгол ресторан тус тус тодорлоо.

Мөн МҮОХ-ны “Алтан очир” одонгоор М.Баасанжав, Х.Эрдэнэдорж, Ч.Баттүвшин, “Олимпийн алдар” одонгоор С.Отгонжаргал, Б.Бадрал нарт шагнагдлаа. “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр Б.Баярмандах, Л.Тогоохүү, Монголын залуучуудын холбооны Тэргүүний залуу цолоор Ц.Бат-эрдэнэ, Д.Номин-Эрдэнэ нарыг тус тус шагнасан бол Монголын шатрын оны Шилдэг шатарчнаар Б.Гүндаваа, Б.Мөнгөнтуул, С.Билгүүн, Ү.Үүрийнтуяа, Г.Амартүвшин, Б.Мөнгөнзул нар тодорлоо. Шилдэг дасгалжуулагчаар Б.Хатанбаатар шалгарсан байна.

Д.Өлзий

Связанные новости