Мосулыг чөлөөлөх хүртэл Турк Иракт тусална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-23 11:16:51

АНКАРА. /Xinhua/. “Лалын улс”-ын босогчдоос Иракийн Мосул хотыг чөлөөлөх хүртэл тус улсад үзүүлж буй цэргийн бэлтгэл сургууль, тоног төхөөрөмжийн тусламжаа үргэлжлүүлэхээ Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу мэдэгдэв.

Турк улс “Лалын улс”-тай тэмцэж буй АНУ тэргүүтэй эвслийн орнуудын нэг бөгөөд терроризмтой тэмцэх ажиллагаанд оролцсоор байх болно гэдгийг эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын парламент дахь гишүүдтэй уулзах үеэрээ Давутоглу хэлжээ.

Бүх дарангуй хүчин, тухайлбал, Сири дэх “Лалын улс”-ын террористуудыг биш энгийн номхон иргэдийг бөмбөгддөг Оросыг Турк хүлээн зөвшөөрөхгүй гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.

Агаарын хилийг зөрчсөн асуудлаар 11 дүгээр сарын 24-нд Оросын бөмбөгдөгч онгоцыг Турк пуужингаар харван унагасны дараа хоёр улсын байдал хурцадсан юм. Болсон хэргийн дараа Оросын талаас Туркт олон хориг арга хэмжээ авч, тухайлбал, хүнс импортлохыг хориглосон билээ.

Х.Аминаа

 

Связанные новости